Байгалийн сайханд аялаж, амрахад тав тух хамгийн чухал. Naaday Glamping бол Монголын эрс тэс уур амьсгалд зориулагдсан, орчин үеийн тохижилт бүхий MobiGarden брэндийн хөдөлгөөнт майхант кемпийн цогц шийдэл юм. Бид хээр тал, говь цөл, уул хаданд ч зочид буудлын стандартын тав тухыг танд хүргэнэ.
Яагаад Naaday glamping гэж?
Байгаль дээрх эвент, сургалт: Ердийн орчноос ангид, шинэлэг уур амьсгалтай сургалтын талбар.
Бүрэн тохижилттой майхан: Интерьер дизайн, гэрэлтүүлэг, хийлдэг ор, ширээ сандал, мишок зэрэг иж бүрэн тохижилттой
Хөдөлгөөнт ба уян хатан: Хүссэн газарт тань богино хугацаанд угсарч, бүрэн шийдэл бүхий кемпийг байгуулна.
Мэргэжлийн катеринг: Хөдөө хээр, алслагдсан бүсэд ресторан стандартын халуун хоол, үйлчилгээг үзүүлнэ.
Олон талт хэрэглээ: Цөөн хүний аяллаас эхлээд хэдэн зуун хүний багтаамжтай фестиваль хүртэлх шийдэл.
Арга хэмжээ бүр өөрийн гэсэн "ДНК"-тай байдаг. Бид эхлээд таны зорилго, брэндийн онцлогийг судалж, түүнд тохирсон байршил, технологи, контентыг боловсруулдаг. Энэ нь таны цаг хугацаа, хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) хамгийн өндөр түвшинд байлгах баталгаа болно.
Бид зөвхөн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, танд болон танай хамт олонд гайхалтай дурсамж, мартагдашгүй туршлага бэлэглэхийг эрхэмлэдэг.
Манай баг бүх төрлийн бизнес, байгууллагуудын онцлогт тохирсон, өндөр үр ашигтай хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлсэн арвин туршлагатай. Бидний гол зарчим бол танай байгууллагын давтагдашгүй соёл болон стратегийн зорилтыг гүн гүнзгий ойлгож, түүнд нь бүрэн нийцсэн үр дүнг үзүүлэх юм.