Амжилттай яваа компанийн нууц нь эрүүл хамт олон юм. Бид Монгол орны байгалийн үзэсгэлэн, соёлын өв дээр суурилсан, багийн гишүүдийн итгэлцлийг бэхжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг санал болгож байна. Зүгээр нэг амралт биш, харин хамтын ажиллагааны соёлыг шинэ шатанд гаргах "туршлага" хүлээж байна.
Зорилтот Team Building: Багийн гишүүдийн харилцааг сайжруулах, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх сэтгэл зүй, спортын тоглоомууд.
Компанийн ой, хамт олны зуны зугаалга: Ажлын байрнаас хол, байгалийн сайханд алжаал тайлахын зэрэгцээ ирээдүйн зорилгоо тодорхойлох урам зориг өгөх хөтөлбөр.
Аялалтай хосолсон эвент: Адал явдалт аялал болон багийг нэгтгэх, ойртуулахад чиглэсэн 1 өдрийн аялал.
Байгальд ойр - Кемпинг: Зөвхөн танай байгууллагын хөтөлбөрт зориулсан майхант кемпинг байгуулж, катеринг болон интертэйнмент хослуулах боломжтой.
Семинар, сургалт: Оролцогчдыг идэвхжүүлэх сонирхолтой хөтөлбөр, интерактив орчин.
Бид дараах чиглэлээр таны хүлээлтээс давсан үйлчилгээг санал болгож байна:
Арга хэмжээ бүр өөрийн гэсэн "ДНК"-тай байдаг. Бид эхлээд таны зорилго, брэндийн онцлогийг судалж, түүнд тохирсон байршил, технологи, контентыг боловсруулдаг. Энэ нь таны цаг хугацаа, хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) хамгийн өндөр түвшинд байлгах баталгаа болно.
Бид зөвхөн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, танд болон танай хамт олонд гайхалтай дурсамж, мартагдашгүй туршлага бэлэглэхийг эрхэмлэдэг.
Манай баг бүх төрлийн бизнес, байгууллагуудын онцлогт тохирсон, өндөр үр ашигтай хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлсэн арвин туршлагатай. Бидний гол зарчим бол танай байгууллагын давтагдашгүй соёл болон стратегийн зорилтыг гүн гүнзгий ойлгож, түүнд нь бүрэн нийцсэн үр дүнг үзүүлэх юм.