Наран мандах орон Япон улсын түүх, соёл, орчин үеийн өнгө төрхийг хослуулсан онцгой аялалд таныг урьж байна. Аяллын туршид та Асакуса дүүрэг, Шибуягийн гүүр, Одайба хиймэл арал зэрэг алдартай газруудаар аялана. Мөн Хачико нохойн хөшөөнд саатаж, амтат рамен зооглон алжаалаа тайлангаа мартагдашгүй дурсамжийг бүтээх болно.
Бүх нас
*** одтой буудал
Монгол / Япон хэлтэй хөтөч
Хөтөлбөрт заасан хоол
Хөтөлбөртэй өдөр, Нисэх буудлаас угтах, хүргэх
8-20 хүн
Үндсэн хөтөчтэй 1 өдөр, Чөлөөт өдөр 2
1-р сарын 17, 30 -нд явах өдрүүд нислэг багтсан.
Асакуса дүүрэг ба Сэнсожи сүм
Япон орны уламжлалт соёлыг мэдрэх, кимоногоор хувцаслаж, Токиогийн хамгийн эртний сүмийг үзэх.
Хачико хөшөө ба Шибуя уулзвар
Алдарт Хачико нохойн хөшөөнд зочлох, дэлхийд алдартай Шибуя 4 замын уулзвар
Одайба хиймэл арал
Орчин үеийн Токиогийн технологийн дэвшил, дизайн бүхий тус арлын Лааны тосон музей, робот, Радуга гүүрээр танилцах.
Токио хот
Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цугларан онгоцондоо суугаад үзэсгэлэнт Токио хотод хүрэлцэн ирнэ. Таныг найрсаг үйлчилгээтэй, тохитой V.I.P унаагаар зочид буудалд тань хүргэж өгнө. Бүртгэлээ хийн ороод аяллын алжаалаа тайлж амрана.
Нислэг: УБ-Токио
Нарита ОУНБ-аас таныг тосч зочид буудалд хүргэнэ.
Онгоцны хоол
3 одтой зочид буудал
Өглөө эртлэн босоод амтат сайхан өглөөний цайгаа уугаад хөтчийн хамт Токио хотын аялалдаа гарна.
Асакуса дүүрэг болон Сэнсожи үндэсний сүмээр зочлон Японы үндэсний хувцас кимоног өмсөн зургаа татуулна. Үргэжлүүлэн Одайба (хогон дээр бүтсэн хот хэмээн нэрлэгддэг бөгөөд лааны тосон музей, эрх чөлөөний хөшөө, робот, солонгон гүүр) зэрэг бүтээлүүдтэй танилцан дэлгүүр хэсэх боломжтой. Дараа нь Шибуяа дүүргээр зочлон алдарт Хачико нохой болон 4 замын уулзварыг үзнэ. Аялал ийнхүү өндөрлөж буудалдаа очиж амарна.
Хоол: Өглөөний цай
Токио хот
Эдгээр өдрүүд нь чөлөөт өдөр тул аялагчид гэр бүл, найз нөхдөөр зочилж, шоппинг хийж, өдрийг өөрийн хүссэнээр тав тухтай өнгөрүүлэх боломжтой.
Токио-Улаанбаатар
Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгч, Нарита олон улсын нисэх буудал руу хүргүүлээд аяллын дурсамжаар дүүрэн Улаанбаатарын зүг ниснэ.
Хоол: Өглөө цай/ Онгоцонд хоол
Улаанбаатар-Токио 2 талын олон улсын нислэгийн тийз
Нарита нисэх онгоцны буудлаас зочид буудал руу хүргэх 2 талын V.I.P унаа
Токиод байрлах 3 одтой зочид буудлын 4 шөнийн төлбөр /1 өрөөнд 2 хүн, өглөөний цайтай/
Хөтөлбөртэй өдрүүдэд үйлчлэх Монгол-Япон хэлтэй хөтөч
Хөтөлбөрт заагдсан хоол
Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбарууд
Хөтөлбөрт заагдсан унаа
Гадаадад зорчигчын аяллын гэнэтийн ослын иж бүрэн даатгал
Визний хураамж
Японд үйлчлэх И-сим
Чөлөөт өдрүүдэд хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй
Хувь хүний хувийн хэрэглээний зардал
Хэрэв нэг өрөөнд ганцаар байрлах бол зөрүү төлбөр
Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Чөлөөт өдрүүдэд хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй
-Хувь хүний хувийн хэрэглээний зардал
-Хэрэв нэг өрөөнд ганцаар байрлах бол зөрүү төлбөр
-Хөтөч, жолоочийн гарын мөнгө