• Эрүүл мэндийн шинжилгээ, оношлогоо
  • Сөүл хотын онцлох газруудад зочлох
  • Визний хураамж багтсан

Мянган жилийн түүх, орчин үеийн дэвшилтэт хөгжлийг төгс хослуулсан БНСУ-ын нийслэл Сөүл хотод таныг эрүүл мэндийн шинжилгээ, амралт хосолсон онцгой аялалд урьж байна. Кёнбоккун ордон, Жогьеса сүм зэрэг түүхэн дурсгалт газруудтай танилцаж, Сөүл хотыг бүхэлд нь тольдсон Намсан цамхагт авирах болно. Үүнтэй зэрэгцэн Ханян Их Сургуулийн олон улсын стандарттай эмнэлэгт бүтэн биеийн нарийвчилсан шинжилгээ өгч, эрүүл мэндийнхээ байдлыг мэргэжлийн түвшинд үнэлүүлэх онцгой боломжтой. Энэ бол эрүүл мэндийг эрхэмлэж, соёлын гүнзгий мэдрэмжийг хослуулсан төгс аялал юм.

  • Аялагчид
    Аялагчид

    10+

  • Хоол
    Хоол

    Хөтөлбөрт заасан хоол

  • Насны бүлэг
    Насны бүлэг

    Бүх нас

  • Зочид буудал
    Зочид буудал

    4* одтой буудал

  • Хэл
    Хэл

    Монгол/Солонгос хэлтэй хөтөч

  • Нислэг
    Нислэг

    Багтаагүй

Онцлох газар, үзвэр, үйлчилгээ

Онцлох зүйлс

  • Дээд зэргийн эрүүл мэндийн шинжилгээ
    Ханян Их Сургуулийн эмнэлэгт насанд хүрэгчдийн бүтэн биеийн нарийвчилсан шинжилгээ, эмчийн зөвлөгөө авах.

  • Кёнбоккун хааны ордон
    Жүсоны эзэнт гүрний хаадын ордонд зочлох, Солонгосын үндэстний сүр жавхланг өөрөө мэдрэх.

  • Жогьеса сүм
    Солонгосын Буддын шашны гол бэлэг тэмдэг болсон түүхэн сүмийг үзэх.

  • Намсан цамхаг (Н-Сөүл цамхаг)
    Сөүл хотын бүх үзэмжийг 360 градусаар тольдон харах гайхамшигт боломжтой.

  • Инсадон худалдааны гудамж
    Солонгосын уламжлалт гар урлал, уран бичгийн хэрэгслүүдээр алхаж, онцгой бэлэг сонгох.

Аяллын Хөтөлбөр

Expand All +
  • Сөүл

    Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цугларан, бүртгэлээ хийлгэн 07:45 цагт онгоцондоо сууна. Үзэсгэлэнт Сөүл хотод 12:05-д хүрэлцэн ирэх ба таныг найрсаг үйлчилгээтэй, тохитой унаагаар зочид буудалд тань хүргэж өгнө.

    Үдээс хойш бид Ханян Их Сургуулийн Эмнэлэгт очиж насанд хүрэгчдийн бүтэн биеийн оношилгоо болон гол эрхтнүүдийн үйл ажиллагаа, өвчнөөс урьдчилан сэргийлэх багц шинжилгээг өгнө.

    • Тээвэр:

      Нислэг

Маршрут

Аялалд багтсан болон багтаагүй зүйлс

Аялалд багтсан:
  • Инчоны нисэх онгоцны буудлаас зочид буудал руу хүргэх 2 талын унаа

  • Сөүл хотод 4 одтой зочид буудлын 3 шөнийн төлбөр /1 өрөөнд 2 хүн/

  • Хөтөлбөртэй өдрүүдэд үйлчлэх Монгол-Солонгос хэлтэй хөтөч

  • Хөтөлбөрт заагдсан хоол

  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбарууд

  • Хөтөлбөрт заагдсан унаа

  • Гадаадад зорчигчын аяллын иж бүрэн даатгал

  • -Визний хураамжын төлбөр, виз мэдүүлэх үйлчилгээ

  • Солонгос улсад үйлчлэх И-сим

Багтаагүй зүйлс
  • Нислэгийн билет

  • Чөлөөт өдрүүдэд хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй

  • Хувь хүний хэрэглээний зардал

  • Хэрэв нэг өрөөнд ганцаар байрлах бол зөрүү төлбөр

  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Нэмэлт мэдээлэл:

  • Тухайн аялалд нислэг багтаагүй тул аяллын зөвлөхөөс тийзний мэдээлэл авна уу.

Эхлэх үнэ
₮ 4,219,900.0 ₮ 3,689,000.0 /хүн